* Акромегали - мэс засал болон туяа эмчилгээний үр дүн хангалтгй байгаа цусны сийвэн дэх ГР ба ИФР-1-ийн концетрацийн үндсэн илрэлийг хянахын тулд, мөн түүнчлэн мэс засал эмчилгээ хориглох заалттай буюу түүнээс татгалзсан акромегалитай өвчтөнд болон туяа эмчилгээний дараа үр дүнг хэвийн болтол хэрэглэнэ.
* Ходоод нарийн гэдэс-нойр булчирхайн дотоод шүүрлийн тогтолцооны шүүрэл ялгаруулагч хавдарын дараах шинж тэмдэгүүдийг хянах зорилгоор:
-карциноид хам шинж бүхий карциноид хавдар;
-ВИПома;
-глюкагонома;
-гастринома/Золлингер-Эллисоны хам шинжийн үед ямагт протоны шахуурагыг хориглогч болон Н2-гистаминий рецепторыг хориглогчидтой хавсруулан хэрэглэдэг;
-инсулинома (мэс ажилбарын өмнө гипогликемийг хянах зорилгоор болон дэмжих эмчилгээний зорилгоор);
-соматолиберинома (ГР релизинг хүчин зүйлийн хэт ялгаралт бүхий хавдрууд).
Энэхүү бэлдмэл нь хавдрын эсрэг бэлдмэл биш бөгөөд түүний хэрэглээ нь тухайн категорийн өвчтөнүүдийг бүрэн эмчлэхэд хүргэж чадахгүй.
* Нойр булчирхайн эмчилгээ (эмчилгээний бүрдэлд оруулан хэрэглэнэ);
* Ходоод болон дээд гэдэсний шархлааны үед цус алдалтын зогсоох зорилгоор;
* Элэгний хатууралтай өвчтөний улаан хоолой, ходоодны өргөссөн венийн судаснаас цус алдаж байгаа үед октреотидийг цус алдалтыг тогтоох болон давтан цус алдалтаас сэргийлэх зорилгоор өвөрмөц эмчилгээтэй хавсрахад, жишээ нь дурангаар сорвижуулах эмчилгээ цус алдалт, давтан цус алдалтаас урьдчилан сэргийлэх;
* Нойр булчирхайн мэс ажилбарын дараах хүндрэлээс сэргийлэх зорилгоор тус тус хэрэглэнэ.