Хамгийн түгээмэл гаж нөлөө: суулгалт, дотор муухайрах, бөөлжих.
Халдварт болон халдварт шимэгч өвчнүүд
Байнга: арьс болон салстын кандидоз.
Тодорхойгүй давтамжтай: мэдрэг бус бичил биетнүүдийн хэт үржил
Цус болон тунгалагийн булчирхайн талаас өөрчлөлт
Ховор: эргэж хэвийн болох лейкоцит (түүнчлэн нейтропени) болон тромбоцитын тоо цөөрөх.
Тодорхойгүй давтамжтай: эргэж хэвийн болох агранулоцитоз, цус задралын цус багадалт, протромбины болон цус гоожих хугацаа уртсах.
Дархлаа тогтолцооны талаас өөрчлөлт
Тодорхойгүй давтамжтай: судас мэдрэлийн хаван, анафилаксийн урвал, ийлдсийн өвчинтэй төст хам шинж, харшлын гаралтай судасны үрэвсэл.
Мэдрэлийн тогтолцооны талаас өөрчлөлт
Цөөн: толгой эргэх, толгой өвдөх.
Тодорхойгүй давтамжтай: эргэж хэвийн болох эргэж хэвийн болох аяндаа үүсэх зорилгогүй хөдөлгөөний идэвхжил, таталт, халдварын бус гаралтай менингит
Ходоод – гэдэсний замын талаас өөрчлөлт
Элбэг: суулгах.
Байнга: дотор муухайрах (ихэнхдээ бэлдмэлийг өндөр тунгаар хэрэглэсэнтэй холбоотой боловч бэлдмэлийг хоолны өмнө хэрэглэхэд хоол гэдэсний замын зүгээс илрэх гаж нөлөөг эрс багасгаж болно), бөөлжих.
Цөөн: хоолны шингэц муудах.