Парацетамол 250 мг 10 ширхэг лаа
Тун: 250 мг
Сав баглаа боодол: №10
Эмийн хэлбэр: шулуун гэдэсний лаа
Идэвхтэй бодис: Парацетамол
Фармакокинетик: цусан дахь хамгийн их концентраци 30-60 минутын дараа хүрнэ. Парацетамолыг шулуун гэдсээр хэрэглэснээр түүний бүрэн шингээлт нь амаар хэрэглэснээс бага байж болно.
Цусны сийвэнгийн уурагтай холбогдох чадвар: 10-15%
Хөхний сүүнд: уусан тунгийн 1% илэрнэ
Парацетамол нь элэгний микросомын ферментээр метаболизмд ордог бөгөөд 80 орчим хувь нь глюкуроны хүчил ба сульфатуудтай нэгдэл үүсгэдэг, 17 хүртэлх хувь нь глутатионтой нийлдэг идэвхтэй метаболит үүсэх замаар гидроксилжилтад ордог. Глутатион хэтрүүлэн хэрэглэх эсвэл дутагдалтай тохиолдолд эдгээр метаболитууд нь гепатоцитын үхжил үүсгэдэг.
Хагас задралын хугацаа: 1,5-2,5 цаг.
Элэгний дутагдал болон ахмад настнуудад илүү удаан байна.
Хэрэглэснээс хойш 24 цагийн дараа парацетамолын 85-90% нь шээсээр глюкуронид, сульфат хэлбэрээр, 3% нь өөрчлөгдөөгүй хэлбэрээр ялгардаг.
Фармакодинамик:
Халуун бууруулах болон өвдөлт намдаах нөлөөтэй.
Үйлчлэгч бодис нь төв мэдрэлийн тогтолцоо нь дэх циклоксигеназыг блоклож, өвдөлт,дулаан зохицуулалтын төвүүдэд нөлөөлдөг.
Хэрэглэх заалт:
Насанд хүрэгчид болон 3 сартай хүүхдэд (1-ээс 3 сартай хүүхдэд - зөвхөн эмчийн зааврын дагуу) шулуун гэдсээр хэрэглэнэ.
Халдварт өвчний нөлөөтэй халууралт: амьсгалын замын цочмог халдвар, томуу, халдварт өвчин, вакцин хийлгэсний дараах биеийн эсэргүүцлийн үед;
биеийн температурын өсөлт дагалддаг үрэвсэлт бус өвчин;
бага зэргийн болон дунд зэргийн эрчимтэй өвдөлтийн хам шинжийн үед: толгой өвдөх, шүд өвдөх, булчин өвдөх, мэдрэлийн өвчин, гэмтэл, түлэгдэлтээс үүдэлтэй өвдөлт.
Эсрэг заалт:
Элэгний архаг дутагдал болон элэгний эмгэг, бөөрний дутагдал болон эмгэг, өндөр настан, архины хамааралтай өвчтөнүүд эмчийн хяналтын доор болгоомжтой хэрэглэх.
Хөхөөр хооллох үед хэрэглэхийг хориглоно.
Суулгалттай өвчтөнд хэрэглэх нь зохимжгүй.
Сөрөг нөлөө:
Дотор муухайрах, эпигастрийн өвдөлт, харшлын урвал - арьсны тууралт, загатнах, чонон хөрвөс, ангиоэдема.
Ховор тохиолдолд элэг, бөөр, түүнчлэн гематопоэтик тогтолцооны эмгэг (цус багадалт, агранулоцитоз, тромбоцитопени).
Өндөр тунгаар удаан хугацаагаар хэрэглэхэд - элэгний хордлого, цус задралын цус багадалт, апластик цус багадалт, метемоглобинеми, панцитопени; нефротоксик (завсрын нефрит, папилляр үхжил).
Хэрэв гаж нөлөө илэрвэл эмчилгээг зогсоож, эмчид хандана уу.
Бусад эмтэй харьцах:
Өөр бүлгийн эмүүдтэй зэрэг хэрэглэх бол эмчийн заавар зөвлөмжийн дагуу, хяналтын дор.
Салицилаттай хамт хэрэглэх нь нефротоксикийн эрсдэлийг эрс нэмэгдүүлдэг.
Парацетамол ба барбитурат, антиконвульсантууд (фенитоин), трициклик антидепрессант, рифампицин, бутадион, архи зэргийг нэгэн зэрэг хэрэглэснээр эмийн гепатотоксик нөлөөний эрсдэл нэмэгддэг.
Микросомын исэлдэлтийн дарангуйлагчид (циметидин орно) элэгний хордлогын эрсдэлийг бууруулдаг.
Парацетамол нь антикоагулянтуудын үр нөлөөг сайжруулж, uricosuric эмийн үр нөлөөг бууруулдаг.
Хлорамфениколтой хамт хэрэглэхэд, хлорамфениколын хоруу чанар нэмэгддэг.
Тун ба хэрэглээ:
Насанд хүрэгчдэд зориулсан тун:
Том хүн 250 биш 500мг-тай лааг хоногт 2-4 удаа.
Үргэлжлэх хонгийн тоог эмч тодорхойлно.
Нэг удаагийн хамгийн их тун 1гр буюу 2ш лаа
Хонгийн хамгийн их тун нь 4гр буюу 8ш лаа.
Дунджаар нэг удаагийн тунг өдөрт 2-4 удаа 500 мг;
Өдөр тутмын хамгийн их тун нь 4 гр.
Хүүхдэд зориулсан тун:
Хүүхдийн нас, биеийн жингээс хамаарч тохируулна.
Хүүхдийн биеийн жинд 10-15 мг/кг байна.
Хоногт 3-4 удаа жинд тооцоолж хэрэглэх.
Хонгийн хамгийн өндөр тун нь: 60мг/кг
Зөвлөмж:
Лааг шулуун гэдсэнд хийхээс өмнө хүндээр бие засахыг зөвлөдөг.
Эмчилгээний үргэлжлэх хугацаа:
Халуун намдаах зорилгоор: 3 хонгоос илүүгүй, өвчин намдаах зорилгоор 5 хоногоос илүүгүй.
Лааг 7 хонгоос илүү хугацаанд хэрэгдэх тохиолдолд элэгний үйл ажиллагааг болон цусны шинжилгээг тогтмол хянах шаардлагатай.
Тун хэтрэх: царай цонхийх, хоолны дуршил буурах, дотор муухайрах, бөөлжих, өвчүүний доод хэсгээр өвдөх.
Лабораторийн үзүүлэлтээр элэгний ферментийн түвшин нэмэгдэнэ, протромбины хугацаа нэмэгдэж, дараа нь элэгний өвдөлт үүсдэг.
Хүнд тохиолдолд элэгний дутагдал, гепатонекроз, кома, энцефалопати үүсэх боломжтой.
Тун хэтрэлтийн үед авах арга хэмжээ: лааны хэрэглээг зогсоож, ходоод ба шулуун гэдсийг цэвэрлэх, энтеросорбент уух, N-ацетилцистеиныг судсаар тарих, метиониныг амаар хэрэглэх
Хадгалах нөхцөл: хуурай сэрүүн нөхцөлд нарны тусгалаас далд, бага насны хүүхэд хүрэхгүй газар хадгалах.
Худалдах нөхцөл: жоргүй олгоно.