Бэлдмэл зохимж сайтай боловч ховор тохиолдолд хоол боловсруулах замын зүгээс өөрчлөлт (аюулхай орчим зовиур илрэх, өтгөн хатах, гэдэс дүүрэх, бөөлжих, суулгах, дотор муухайрах) илэрч болно.
Зарим тохиолдолд чонон хөрвөс, нүүр хавагнах, амьсгаадах, арьс цочрох, арьсан дээр тууралт гарах, цэврүүт тууралт, анафилаксын шок зэрэг харшлын урвал илэрч болно. Энэ тохиолдолд бэлдмэлийг хэрэглэхээ зогсоож эмчтэйгээ зөвлөх хэрэгтэй.
Шээс шар өнгөтэй гарч болно. Энэ нь бэлдмэлийн найрлаганд витамин В2 байдагтай холбоотой бөгөөд эмнэл зүйн хувьд ач холбогдолгүй байна.
Витамин С нь глюкоз-6-фосфат-дегидрогеназын дутагдлын үед цус задралын цус багадалт үүсгэж болно.
Ховор тохиолдолд шээстэй кальци ихээр ялгарах, толгой өвдөх, толгой эргэх, нойргүйдэх, сэрэмтгий чанар ихсэх зэрэг шинж ажиглагдаж болно.