Ховор тохиолдолд хэт мэдрэгшлийн урвал илрэх бөгөөд энэ нь арьсны харшлын урвалаар (улайх, тууралт гарах) илэрнэ. Согтууруулах ундаа (маш бага хэмжээгээр ч) ба цефалоспорины бүлгийн дараах 5 бэлдмэлийн (цефамандол, цефотетан, цефменоксим, цефаперазон, моксалактам) нэгтэй хамт хэрэглэхэд илрэх эмнэлзүйн шинж тэмдгийн талаар тэмдэглэгдсэн. Энэ үед нүүр улайх, дотор муухайрах, хөлрөх, толгой өвдөх, зүрх дэлсэх зэрэг шинж илэрдэг учир иммуналыг дээр дурьдсан антибиотик хэрэглэж буй өвчтөнүүдэд хэрэглэхгүй. Цефалоспорины бүлгийн дээрх антибиотикуудын ээлж эмчилгээ дууссанаас хойш 3 хоногийн дараа иммуналыг хэрэглэж болно