Илрэх давтамж нь тодорхойгүй, дараах гаж нөлөөний таагүй урвалууд бүртгэгдсэн байна (байгаа мэдээлэлд үндэслэн давтамжийг тооцох боломжгүй):
Хоол боловсруулах тогтолцооны талаас: хэвлийн өвдөлт, биж, өтгөн хатах, суулгах, гэдэс дүүрэх, дотор муухайрах, бөөлжих.
Дархлаа тогтолцооны талаас: харшлын, тэр тусмаа анафилаксийн урвалууд, анафилаксийн шок.
Лабораторийн үзүүлэлт болон эмнэл зүйн өөрчлөлтөөр илэрдэг хэт мэдрэгшилийн урвалууд, тэр дотроо гуурсан хоолойн багтрааны хам шинж, арьс болон/эсвэл амьсгалын эрхтэн тогтолцоо, хоол боловсруулах зам болон/эсвэл зүрх судасны тогтолцооны алдагдлаар илрэх хэтмэдрэгшлийн урвалууд ховор бүртгэгдэж байсан. Шинж тэмдэгт нь тууралт, чонон хөрвөс, хаван, арьсны улайлт, загатнаа, зүрхний бус гаралтай уушигны хаван орно. Хүнд хэлбэрийн урвалууд болох анафилаксийн шок маш ховор бүртгэгдсэн байна.
Лабораторийн үзүүлэлтүүд: гиперкальциеми, гиперкальциури, гипервитаминоз D (өндөр тунгаар, урт хугацаанд хэрэглэх үед).
Гаж нөлөөний талаар мэдээлэх
Хэрэв танд ямар нэг гаж нөлөө илэрвэл эмчтэй зөвлөх хэрэгтэй. Дурын гаж нөлөөний урвалууд, тэр тусмаа энэхүү зааварт дурьдагдаагүй гаж нөлөөний урвалуудад ч энэ зөвлөмж хамаатай. Мөн түүнчлэн эмийн бэлдмэлийн гаж нөлөөг бүртгэдэг мэдээллийн санд эмийн бэлдмэлийн үр дүн багатай байгаа мэдээллийг оруулан мэдээллэж болно. Гаж нөлөөний урвалуудын талаар мэдээлэл өгснөөр уг бэлдмэлийн аюулгүй байдлын талаар мэдээлэл цуглуулахад туслах болно.