Хлорын шахмал №1 - ЖАВЕЛИОН
Дихлоризоцианурын хүчил ба гадаргуугийн идэвхтэй бодис дээр үндэслэсэн ариутгагч бодис.
*Хадгалах хугацаа: 7 жил
*Найруулсан ажлын уусмлыг хадгалах хугацаа: 24 хоног
Үзүүлэлт:
*Хлорын хурц үнэртэй, 3.59 гр жинтэй, уусдаг цагаан цилиндр хэлбэртэй шахмал.
*Нэг шахмалыг усанд уусгахад үүссэн идэвхтэй хлорын масс 1.7 г (48%) байна.
Найрлага:
*Дихлоризоцианурын хүчлийн натрийн давс 86%;
*Адипин хүчил;
*Содын бикарбонат;
*Гадаргуугийн идэвхтэй бодис;
Онцлог:
*Усанд хурдан уусдаг;
*Халдваргүйжүүлэх, цайруулах үйлчилгээтэй;
*Өргөн хүрээний нянгийн эсрэг халдваргүйжүүлнэ;
*Хэрэглэхэд, хадгалахад тохиромжтой шахмал хэлбэртэй;
Хэрэглээний талбар:
*Төрөх эмнэлэг, нярайн тасаг, нярайн инкубатор;
*Эндоскопын тасгууд буюу дуран эмчилгээ, оношилгооны тасгууд;
*Мэдээ алдуулгын тоног төхөөрөмж, амьсгалын төхөөрөмж болон түүний эд ангиуд;
*Клиник, микробиологийн болон бусад лабораториуд;
*Шүдний эмнэлгийн багаж хэрэгсэл, зуувч, шүлс соруулагч гэх мэт;
*Эрүүл мэндийн байгууллагуудын хүнсний нэгж болон олон нийтийн цайны газрууд;
Үндсэн горимууд | 5 л ажлын уусмал бэлтгэх | 10 л ажлын уусмал бэлтгэх | 20 л ажлын уусмал
5 л ажлын уусмал бэлтгэх
10 л ажлын уусмал бэлтгэх
20 л ажлын уусмал бэлтгэх
|
15 мин | 30 мин | 60 мин | 15 мин | 30 мин | 60 мин | 15 мин | 30 мин | 60 мин |
нянгийн халдварын үед гадаргууг халдваргүйжүүлж арчих | 0,5 ш | 0,25 ш | | 1 ш | 0,5 ш | | 2 ш | 1 ш | |
вирусийн халдварын үед гадаргууг халдваргүйжүүлж арчих | 1 шах | 0,5 ш | 0,25 ш | 2ш | 1 ш | 0,5 ш | 4 ш | 2 ш | 1 ш |
сүрьеэгийн халдварын үед гадаргууг халдваргүйжүүлж арчих | | 3,5 ш | 2 ш | | 7 ш | 4 ш | | 14 ш | 8 ш |
онц ноцтой халдварын үед гадаргууг халдваргүйжүүлж арчих | | 2 ш | 1ш | | 4 ш | 2 ш | | 8 ш | 4 ш |
их цэврэлгээ хийх үед | 1 ш | 0,5 ш | 0,25 ш | 2 ш | 1 ш | 0,5 ш | 4 ш | 2 ш | 1 ш |
Дараах эмгэг төрүүлэгчийн эсрэг |
Бактери | Mycobacterium tuberculosis (M. Terra ба B5) MRSA зэрэг Gr-нян ба Gr+ бактери, эмнэлгийн дотоод халдвар, анаэроб халдвар, Pseudomonas aeruginosa |
Вирус | Аденовирус, томуу H5N1, томуу H1N1, томуу H1N1, параинфлуенза, SARS, энтеровирус, ротавирус, гепатит А, Е, В, С, D, герпес, ХДХВ, полиомиелит вирусууд |
Мөөгөнцөр | Candida, Trichophyton, мөөгөнцөр |
Шимэгч | Шимэгийн цист, ооцист, гельминтийн өндөг, гельминтийн авгалдай |
Онцгой аюултай халдвар | Тарваган тахал, холер, туляреми, боом |
Албан ёсны борлуулагч: “Тавин Ус” ХХК