Бэлдмэлийг эмчилгээний тунгаар хэрэглэхэд зохимж сайтай.
Шээс ялгаруулах тогтолцооны талаас: бөөрний үйл ажиллагааны алдагдал, шээс багасах, шээс хаагдах, шээсээр уураг ялгарах, бөөрний завсрын эдийн үрэвсэл, шээсний өнгө улаан болох
Харшлын урвал: чонон хөрвөс (нүдний салст болон хамар залгиурын салст бүрхүүлийн үрэвсэл г.м), судас мэдрэлийн хаван, шүүдэст хорт улайралт (Стивен-Жонсоны хам шинж), хучуур эдийн хорт үхжил (Лайеллын хам шинж), гуурсан хоолой агчих хам шинж, анафилаксийн шок
Цус төлжүүлэх эрхтэн тогтолцооны талаас: агранулоцитоз, цусны цагаан эс, ялтас цөөрөх
Бусад: цусны даралт багасах
Хэсэг газрын хариу урвал: булчинд тарьж хэрэглэхэд тарьсан хэсэгт нэвчдэс үүсч болзошгүй.
Тун хэтрэлт
Шинж тэмдэг: дотор муухайрах, бөөлжих, ходоод өвдөх, шээс багасах, биеийн хэм багасах, цусны даралт багасах, зүрхний цохилт олшрох, амьсгаадах, чих шуугих, нойрмоглох, солиорох, ухаан санаа алдагдах, цочмог агранулоцитоз, цус алдах хам шинж, бөөр, элэгний цочмог дутагдал, таталт, амьсгалын булчингийн саажил зэрэг илэрч болзошгүй.
Эмчилгээ: давсны сулруулсан уусмал, идэвхижүүлсэн нүүрсээр ходоод угаах; шээсийг хүчжүүлэн хөөх, гемодиализ, таталтын хам шинжийн үед – судсаар диазепам болон хурдан үйлдэлтэй барбитурат тарина.