Угаах,
зайлах, шавших, тампон тавих, боолт тавих зэргээр хэрэглэнэ. Мэс ажилбар хийх талбайд 5%, 7.5%, 10%
уусмалын аль нэгийг сонгож, хөвөн бөмбөлөгт шингээж, 20 см талбайд 3 мл
уусмал ноогдохоор тооцож, мэс заслын талбай бэлтгэх дүрмийн дагуу 2 удаа
түрхэж арчих ба 3 минутын дараа мэс ажилбарыг эхэлнэ.
Хатгалтын талбайг бэлтгэхдээ 5% уусмалыг 20 см² талбайд 3 мл уусмал
ноогдохоор тооцож, 2 удаа давтан арчина.
Тарилгын талбайг бэлтгэхдээ 5% уусмалаас 1 мл-ийг ариун самбай, бөмбөлөгт
шингээж 15-20 секунд арчиж халдваргүйтгэнэ.
Хөнгөн хэлбэрийн шархны халдваргүйтгэлд 1% уусмалыг ил шархыг халдвараас
урьдчилан сэргийлэх, идээлсэн, үрэвссэн шархыг эмчлэх, халдваргүйжүүлэх
зорилгоор цэвэрлэх, угаах, шавших, боолт хийх байдлаар хэрэглэнэ.
Хүнд хэлбэрийн шархны халдваргүйтгэлд шархны байдлаас хамаарч 2.5%, 5%,
7.5%, 10% уусмалын аль нэгийг сонгож, шархыг угаах, шавших, боолт хийх
байдлаар хэрэглэнэ. |