Гар утастайгаа хослуулах горим:
Тохируулах:
1) Чагнуурын хайрцаг дээрх QR кодыг уншуулан “MaiWieel Assistant” аппликешнийг татаж суурилуулна;
2) Чагнуурын зүүн талд байрлах “bluetooth/+” товчлуурыг 3 секунд дарж идэвхжүүлнэ;
3) Гар утасны bluetooth-ыг идэвхжүүлнэ;
4) Аппликешний зүүн дээд өнцөг дэх “bluetooth/+” товч нь дээр дарна;
5) Зүүн дээд булан дахь QR код уншигчаар чагнуурын бариул дээрх QR кодыг уншуулж таниулахад холболт бэлэн болно;
6) Чагналтыг эхлүүлэхдээ өвчтөний мэдээллийг хадгална. Үүнд: нэр, нас, хүйс, улс, биеийн өндөр, жин;
7) Чагналтыг эхлүүлэхэд таны утсан дээр зааварчилгаа гарах ба чагналтын цэгүүдийг тус бүр 15 секунд чагнан авиаг автоматаар хадгална;
8) Чагналт дууссаны дараа баруун дээр булан дахь тэмдгэргээг дарж нэмэлтээр зовуурь, онош, тэмдгэргээг хийж болно;
9) Чагналтын авиа таны аппликешн дээр автоматаар хадгалагдана, хожим нь давтан сонсож болно;
Энгийн чагнуурын горим:
Тухайн электрон чагнуур нь зүрх, уушгины чимээг ялган сонсгох тохиргоотой бөгөөд голын товч нь дээр дарж сонгож болно, үүнд:
lУлбар шар гэрэл: зүрхний чимээг тодотгож, уушгины чимээг намсгана;
lЦэнхэр гэрэл: зүрхний чимээг намсгаж уушгины чимээг тодосгоно;
lНогоон гэрэл: чимээг ялган ангилахгүй тохиолдолд;