-Гидроколлойд наалт /Хиймэл арьс/ нь улайж хавагнасан хэсэгт болон дөнгөж эхлэж байгаа цооролтонд хэрэглэх бөгөөд ямарч хамгаалах арьсгүй болсон шархтай хэсэгт арьс нь болж өгөн хамгаална.
Энэхүү наалтын давуу тал:
-Халдвар буюу бохир орохоос хамгаална.
-Мөн арьсыг нөхөн төлжүүлнэ.
-Гидроколлоид наалтны материалын гидрофилны мөхлөгүүд нь шархны үрэвслийн шингэнийг шингээж авдаг. -Гидроколлоидын гелэн наалт нь шархны гадаргууг удаан хугацааны туршид чийгтэй хэвээр нь хадгалж, шархны гадаргуу дээр нимгэн бүрхүүл үүсгэж шархыг зовиур, сорви багатай эдгээдэг.
-Гидроколлоид гелэн наалт нь шархан дээр наалддаггүй давуу талтай.