Ус төрөгчийн хэт исэл 3% - 2,5л:
Шарх, салст, арьс халдваргүйжүүлэгч.
Идэвхтэй бодис: устөрөгчийн хэт исэл
Туслах бодис: натрийн бензоат, цэвэршүүлсэн ус.
Чанар: тунгалаг, өнгөгүй, үнэргүй.
Тодорхойлолт:
Исэлдүүлэгч бүлгийн халдваргүйжүүлэгч уусмал.
Гемостатик буюу цус тогтоох нөлөөтэй.
Хэрэглэх заалт
Өнгөц шарх, хялгасан судасны цус алдалтыг тогтоож халдваргүйжүүлнэ. Стоматит, тонзиллит, эмэгтэйчүүдийн өвчний үед угааж, зайлж халдваргүйжүүлнэ.
Хамрын цус алдалтыг тогтооно.
Эсрэг заалт: ус төрөгчийн хэт ислийн харшил.
Нүдний салст бүрхэвч дээр хэрэглэхийг хориглоно.
Нээлттэй том шарх нь дээр болон нээлттэй хөндийд ашиглахыг хориглоно.
Тун ба хэрэглээ
Арьс салстад найруулж бэлтгэсэн 1% -ийн уусмалыг хэрэглэнэ.
Ам, хоолойг зайлахад найруулж бэлтгэсэн 0.25% уусмалыг хэрэглэнэ.
Үйлдвэрлэгч: Тавин Ус ХХК